Наймаалж “Барса”-гийн хожлыг таажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Наймаалж “Барса”-гийн хожлыг таажээ

Аваргуудын лигийн шөвгийн наймд Украйны аварга “Шахтёр Донецк” багтай
таарч, 5:1-ээр бут ниргэсэн “Барселона”-гийн ялалтыг нэгэн зөнч наймаалж
таасан талаар хэвлэл мэдээллүүд бичиж эхэллээ. Өмнөд Африкт болсон
дэлхийн аваргын үеэр “од болсон” Пол наймаалжийн адил аргаар Павлюк
нэртэй наймаалж “Барса”-г ялагчаар тодруулжээ.

Өнгөрсөн жил
Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ олон онцлог, сонин содон үйл
явдлуудаар дүүрэн байсан. Тэдний нэг нь зөнч наймаалж Пол. Гэвч тэр цор
ганц зөн билэгтэй наймаалж биш бололтой. Украйны Кримеагийн Алушта
аквариумын наймаалж Аваргуудын лигийн “Шахтёр Донецк” болон “Барселона”
багийн тоглолтын ялагчийг зөв таасан талаар тус усан сангийн менежер
Виталий Стунаков хэлж байна. “Бид хоёр саванд хоёуланд нь хясаа хийсэн.
Тиймээс манай зөнч алдаагүй зөв хэлсэн гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн
тэрбээр ярьжээ.. Полтой адил Орос наймаалж Павлюк өмнөө тавьсан хясаатай
хоёр савнаас зөвийг нь тааж, өөрийнхөө онцгой чадварыг бусдад
таниулсан. Энэ бүхний дараа гайхамшиг тохиож, Павлюк өөрийн сонголтоо
хийж, зөв тал буюу Пеп Гуардиолагийн “Барселона”-г хожно гэж зөгнөжээ.
Пол наймаалжаас өмнө Азид нэгэн зөнч тоть дэлхийн аваргын тоглолтуудыг
тааж байсан ч шигшээ тоглолтыг алдаж таасан юм. Харин энэ үед Испанийн
далбаатай хоолыг зооглосон Пол од болон гялалзаж байлаа. Гэхдээ одоо энэ
бүхэн ард үлдсэн Павлюк наймаалжийн эзэд түүнийг шинэ од болон
гялалзана гэдэгт итгэлтэй байгаа юм байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж