Г.Эрдэнэбат УЕП-ын орлогчоор томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэбат УЕП-ын орлогчоор томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр /2013 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр/ зарлиг гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 56-р зүйлийн 2 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөхөөр томиллоо гэж Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Г.Эрдэнэбат өмнө нь УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан даргаар ажиллаж байсан юм. Ийнхүү Ерөнхий прокурор Д.Дорлигжав түүнд зарлигийг уншиж танилцуулснаар УЕПГ Ц.Бямбацогт, Г.Эрдэнэбат гэсэн хоёр орлогчтой болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж