Мурсигийн илэн далангуй ярилцлага гарав

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Мурсигийн илэн далангуй ярилцлага гарав

Египетийн хэвлэл мэдээлэл интернэтэд өнөөгийн ерөнхийлөгч  Мохаммед Мурси Израиль ба еврейчүүдэд хэрхэн ханддаг талаараа илэн далангүй ярьсан видео бичлэгийг тавьжээ гэж "Едиот Ахронот" сонинд өгүүлсэн байна.
       
2010 онд хийсэн гэх бичлэгт Мурси хөрш орноо “цус сорогчид”, “гахай болон бичний удмынхан” гээд тэдний үйл ажиллагааг хамгийн муугаар хэлжээ. Мөн Израильчуудтай хэлэлцээр хийх нь “цаг, боломж алдсан, ямар ч утгагүй зүйл” гэсэн байлаа.

Палестины асуудлыг шийдэх ганц боломж бол “бүхий л хэлбэрээр эсэргүүцэл явуулах” гээд мөн аажмаар зохицуулах замыг буруу гэсэн байв. “Палестины автономийг сионистууд ба америкчууд гэсэн дайснууд палестин түмний сонирхол, итгэл зүтгэлийн эсрэг зогсох зорилгоор байгуулсан” гэж тэрээр мэдэгджээ.

“Мусульман ахан дүүс” хөдөлгөөний лидер сирнистуудад Ойрхи Дорнодод оршин тогтнох зай байхгүй, тэднийг бүх араб орнуудаас хөөн гаргах ёстой гэжээ. Палестины газар нутагт сионист бүтэц байх ёсгүй бөгөөд Израиль, Палестиныг заагласан ногоон шугамыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэрээр ярьсан байна. “Сионистууд төрөлхийн түрэмгий учраас тэд зөвхөн хүчний хэлийг л ойлгоно” гэж Мурси үздэг ажээ.

Мурси 2012 онд Египетийн ерөнхийлөгч болсон бөгөөд Израиль, ХАМАС-ыг эвлэрүүлсэн гэж барууны дэмжлэг авах болжээ. Мөн түүний дарангуйлагчийн дэглэм тогтоох оролдлогыг ч Вашингтон “тогтвортой” гэж үздэг. Мурси ингэж ярьж байгаа ч АНУ тэдэнд жилдээ тэрбум гаруй ам.долларын цэрэг, санхүүгийн тусламж үзүүлж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж