Байгалийн гамшигт 160 тэрбум ам.доллар хийсгэв

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Байгалийн гамшигт 160 тэрбум ам.доллар хийсгэв

Өнгөрсөн жилийн байгалийн гамшгийн нийт хохирол 160 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд 65 тэрбумыг нь даатгалд зарцуулжээ. Энэ талаар Германы даатгалын “Munich Re” компанийн мэдээнд өгүүлсэн байна. Нийт хохирлын 67 хувь, даатгалын 90 хувь нь АНУ-ыг дайрсан гамшигтай хамааралтай ажээ.

"Сэнди" шуурганд нэрвэгдсэн Нью-Жерсийн нутагт. Фото: Andrew Burton  Reuters      

 
Нэн түрүүнд “Сэнди” шуурга хамгийн их буюу 25 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Үүний зэрэгцээ АНУ өнгөрсөн жилд олон тооны хуй салхи, ганд нэрвэгдсэн. Гэхдээ энэ жилийн хохирол нь өмнөх жилтэй харьцуулахад харьцангуй бага байна. Өмнөх жилд нь зөвхөн даатгалд гэхэд 119 тэрбумыг зарцуулж, нийт хохирол нь 400 тэрбумаар үнэлэгдсэн юм. Үүний ихэнх нь Япон, Шинэ Зеландын газар хөдлөлт болон Тайландын үертэй холбоотой байлаа. Ер нь бол даатгалын зарлага жилийн дунджаар есөн тэрбум ам.доллар болдог байна.

Өнгөрсөн оны гамшгаар үрэгдэгсдийн тоо ч бага гарав. Сүүлийн 10 жилд 106 мянган хүн байгалийн гамшгаас ий хохирлын дундажаас бага 9500 хүн амиа алджээ. Гэтэл 2011 оны гамшгуудаар нийт 27200 хүн амиа алдсан байлаа. Энэ нь гамшигт хамгийн хүчтэй нэрвэгддэг гуравдагч орнуудад өнгөрсөн жил осол, сүйрэл  бага ирсэнтэй холбоотой ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж