Дэлгэрхангайн залуус эрүүл амьдралыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Дэлгэрхангайн залуус эрүүл амьдралыг сонголоо

Дундговь
аймгийн Дэлгэрхангай сумын 32 залуу өнөөдөр архинаас татгалзан эрүүл
амьдралыг сонгож байгаагаа мэдэгдэж “Архигүй Монгол, архигүй
Дэлгэрхангай” сэдэвт хэвлэлийн бага хуралд оролцлоо. Архи тамхины
шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн Ж.Цогтсугарын мэдээлснээр Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монгол” уриалгыг дэмжиж өмнө
нь Дэлгэрхангай сумын 20 залуу архинаас татгалзаж байжээ.

Хэвлэлийн
бага хуралд оролцсон 32 залуу “Архигүй Монголын төлөө” сэтгэл зүй, оюун
санааны хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд хөтөлбөр дууссаны дараа тэд
“Эрүүл идэвхтэй амьдралын төлөө” клубт  нэгдэнэ. 

Эдгээр
залуусын жишээгээр соён гэгээрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж улам олон
залуусыг архины хамаарлаас гаргахын төлөө бусад сумдыг ажиллахыг энэ
үеэр уриалсан юм. Архинаас татгалзсан хүн олшрохын хэрээр хэрэглээ
багасч, архины үйлдвэрлэл, архины дэлгүүрүүд хаалгаа барьдгийн жишээг
Дэлгэрхангай сумынхан харуулсан байна. Өнгөрсөн жилийн цэргийн баяраар
тус суманд гуравхан шил архи зарагдсаныг гадны явуулын хүмүүс авсан
байжээ.

Архигүй Монголын төлөө” сэтгэл зүй, оюун санааны
хөтөлбөрийн сургалтын төв Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрладаг
юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж