“Sony” ус нэвтэрдэггүй смартфон гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

“Sony” ус нэвтэрдэггүй смартфон гаргажээ

Японы алдарт “Sony” корпорацийн “Sony Mobile” компаниас ус нэвтэрдэггүй  “Xperia Z” нэртэй смартфон гаргасан байна. Энэхүү “Xperia Z” смартфон нь ус нэвтрэхгүйгээс гадна хөдөлгөөнийг сарниулахгүй өндөр чанартай бичлэг хийх чадвартай гэдгээрээ онцлог гэнэ. “Xperia Z” смартфон нь таван инчийн дэлгэцтэй, 7.9 мм-ийн зузаантай бөгөөд нэг метр гүн усанд 30 минутын турш байлгахад огтхон ч ус нэвтрэхгүй байх чадвартай юм байна. Компанийн зүгээс “Xperia Z” смартфонийг гаргахдаа хэрэглэгчид шүршүүрт орж байхдаа ус нэвтэрч эвдэрнэ хэмээн санаа зоволгүй смартфоноо ашиглаж, “HD” форматаар кино, бичлэг үзэх боломжийг хангахад голчлон анхаарсан гэнэ. Мөн компанийн инженерүүд 10 хүн тутмын нэг нь гар утсаа ямар нэгэн байдлаар 00-ийн суултуурт унагаадаг гэсэн сонирхолтой судалгаан дээр үндэслэн ус нэвтэрдэггүй смартфон гаргах санааг бодож олсон аж.  Түүнчлэн “Xperia Z” смартфон нь 13 мегапикселийн камертай бөгөөд чихэвч нь ч мөн ус нэвтэрдэггүй тусгай хамгаалалттай юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж