Гондурасын цагдаа нар алтан буу хураажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Гондурасын цагдаа нар алтан буу хураажээ

Гондурасын цагдаа нар хар тамхины бүлэглэлийн гишүүн хэмээн сэжиглэгдсэн нэг этгээдийн нийслэл Тегусигальпа хотоос 300 км-ийн зайтай орших эдлэн газарт нэгжлэг хийж, их хэмжээний хүйтэн зэвсэг, бууны сум илрүүлэн хураажээ. Цагдаа нар тус эдлэнгээс автомат буу,  гранат шидэгч, гар бөмбөг, шөнийн хараатай бууны иж бүрдэл, жад олон тооны тэсрэх сум зэрэг 30 гаруй төрлийн хүйтэн зэвсэг, нэг сум нэвтэрдэггүй хантааз, 11 автомашин, хоёр машин зөөгч илрүүлэн бүгдийг нь хураасан байна. Мөн тус эдлэнг манаж байсан хоёр хамгаалагчийг баривчлан хорьжээ. Хамгийн сонирхолтой нь цагдаа нар нэгжлэгийнхээ үеэр олон тооны хүйтэн зэвсгүүдийн хамтаар 50 мянган ам.долларын үнэ хүрэх алтаар бүрсэн “AK-47” буюу Автомат Калашников бууг олж хураасан байна. Энэхүү “AK-47” буу нь алтаар бүрж, эрдэнийн чулуугаар чимэглэсэн гадартай бөгөөд мөнгөөр урласан хоёр ширхэг сумны дайзтай  байжээ.  Гондурасын албаныхан тус алтадмал “AK-47” бууг эзэмшигч этгээдийг Мексикийн хар тамхины “Зетас” бүлэглэлтэй холбогдсон “Мальверде” хар тамхины бүлэглэлийн гишүүн гэж мэдэгдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж