СЭМҮТ-ийн захирал эмчийгээ зоджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

СЭМҮТ-ийн захирал эмчийгээ зоджээ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтай газар дээр нь очиж танилцсан байна. Түүнийг уг төвд очиход таагүй уур амьсгал угтжээ. Учир нь хэвлэл мэдээлэл болон албаны хүмүүсийн хамт очсон Н.Удвал сайдыг тус төвийн эмч бүсгүй захиралдаа зодуулсан гэсэн гомдолтойгоор угтсан байна. Тэнд байсан эх сурвалжийн хэлснээр тус төвийн эмч н.Энхтуяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Эрдэнэбаярыг өөрийг нь зодсон хэмээн гомдоллож байсан гэнэ. Сайд тус төвийн ерөнхий захиралтай уулзах үеэр тэрээр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр халагдах өргөдлөө бичих гэж байгаа тухайгаа дуулгасан байна. Одоогоор эл асуудлын талаар Н.Удвал сайд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, яамандаа шуурхай хуралтай байгаа бөгөөд үүний дараа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн ажлын тайлангаа мэдээлэх юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж