Гэрээ, хэлцэл хийх аргыг заана

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Гэрээ, хэлцэл хийх аргыг заана

Дэлхийн алдарт “Fortune” сэтгүүлээс “Уолл стритийн шилдэг хэлэлцээр хийгчдийн нэг, жинхэнэ мастер борлуулагч” гэж тунхаглаж байсан Профессор Питер Гүүдсоны гэрээ, хэлцэл хийх аргаас суралцах боломжтой боллоо. Монгол дахь Америкийн их сургуулийн Дээд удирдлагын боловсролын төвөөс түүнийг урьж, Монголын бизнес эрхлэгчдэд хоёрдугаар сарын 5, 7, 8-ны өдрүүдэд Нэгдүгээр сургуулийн чанх урд “Сити плаза” төвд сургалт хийлгэхээр болсон байна. Сургалтын хуваарийн тухайд, 

  • Хоёрдугаар сарын 5-ны өдөр “Компанийн нэгдэл, худалдан авах талаарх тэргүүн туршлага: Өмчлөлийнхөө үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”
  • Хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Ятган үнэмшүүлэх замаар гэрээ хэлцлийг амжилттай хийх” тухай тус тус сургалт хийх ажээ.

Уг сургалтад хамрагдахын тулд 313184, 9910 0958, 9914 5677 дугаарын утсанд хандан бүртгүүлэх боломжтой юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж