
Үүнд Канад Улсын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, журмыг Монголд нэвтрүүлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн чиглэлийн туршлагыг судлах ажлыг эрчимжүүлэхээр тодорхой төсөл боловсруулан хамтран ажиллах болон Канадын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж, уул уурхайн эрдэс баялгийн салбарын компаниудын хөрөнгийн зах зээлд анхны хувьцаагаа хэрхэн гаргадаг тухай туршлага судлах, Монголын хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан байна.
Мөн ноён Элчин сайд Грегори Голдхаук Канад улсын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр Канадын Торонто хотод зохинон байгуулдаг Олон улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягт онцлон танилцуулсан байна.