Колумбид их хэмжээний марихуан илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Колумбид их хэмжээний марихуан илрүүлэв

Колумбын Засгийн газраас мэдэгдсэнээр өчигдөр тус улсын хойд хэсэгт орших  нутаг дэвсгэрээс 1.2 тонн хар тамхи илэрснийг албаныхан олж тогтоожээ. Тус улсын цагдаагийн Ерөнхий газрын төлөөлөгч Луиз Альбертогийн мэдээлснээр дээрх их хэмжээний хар тамхитай холбоотой гэмт этгээдүүдийг нийслэл Боготагийн олон улсын нисэх буудлаас өчигдөр баривчилсан байна.

Албаныхны мэдээлснээр хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа бөгөөд сэжигтнүүд хар тамхины томоохон бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй юм байна. Цагдаа нарын таамаглаж байгаагаар  сэжигтнүүд дээрх их хэмжээний марихуаныг усан онгоцоор тээвэрлэн хотоос гаргахыг завдсан бололтой.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж