
Пакистаны холбоотнуудын мэдээлж байгаагаар Энэтхэгийн цэргүүд тус улсын хилийн хяналтын бүсийг давснаас дээрх нөхцөл байдал үүссэн хэмээн мэдээлж байгаа юм. Пакистаны арми өөрийн хилийн бүсээс гадны цэргүүдийг удалгүй гаргасан ч нэг цэрэг ийн амиа алдсан аж. Байгалийн гоо үзэсгэлэнгээрээ алдартай Кашмирийн төлөөх Энэтхэг болон Пакистани хоёр улсын тэмцэл 1947 оны наймдугаар сард Англиас тус хоёр улс тусгаар тогтносны дараа өдгөө хүртэл үргэлжилж байгаа юм.
Э.АНХТУЯА