“Хөвсгөл Цагаан сар-2013” үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

“Хөвсгөл Цагаан сар-2013” үзэсгэлэн яармаг болно

“Хөвсгөл Цагаан сар-2013” үзэсгэлэн яармаг хоёрдугаар сарын 4-6 –нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Спортын төв ордонд  болох гэж байна. Энэ үеэр сар шинийн баярт зориулсан сүү, цагаан идээ болон өргөн хэрэглээний бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэх ажээ. Үзэсгэлэн яармагт оролцож, бүтээгдэхүүнээ худалдах иргэдийг 70384042, 99388161 дугаарын утсанд бүртгэж эхэлсэн байна.

Ийнхүү хөдөө орон нутгийн хувьд үзэсгэлэн худалдааг тухайн аймагтаа томд тооцогддог худалдаа, үйлчилгээний газарт явуулснаар орон нутгийн иргэд дэргэдээсээ сар шинийн бэлтгэлээ хангах боломжтой болж байгаа юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж