“Кармен сюит”-ыг эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

“Кармен сюит”-ыг эгшиглүүлнэ

Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Таван Богд” групп, Хаан банкны дэмжлэгтэйгээр "Кармен сюит" тоглолтыг энэ сарын 16-нд 18.00 цагаас Соёлын Төв Өргөөнд хийх гэж байна. Францын хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурийн хөгжмийг хөгжмийн зохиолч Р.Щедрин хөгжмийн бүтээл болгон найруулж, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров 1999 онд Морин хуурын чуулгад зориулан хөгжмийг шинэчлэн найруулж балетын хэлбэрээр үзэгчдэд хүргэж байсан. Тухайн үед “Кармен” балетын бүжиг дэглээчээр Б.Жамъяандагва, удирдаачаар Б.Баатаржав, Карменд Б.Сэргэлэн нар тоглож байжээ.
Харин одоо тоглох гэж буй "Кармен сюит" тоглолт нь дан хөгжмийн бүтээл байх юм. Дэлхийн сонгодог хөгжмийн бүтээл "Кармен"-ыг үндэсний морин хуур хөгжмөөр тоглох юм. Тоглолтыг соёлын тэргүүний ажилтан, удирдаач  Д.Түвшинсайхан удирдах бөгөөд Улсын Филармонийн Морин Хуурын Чуулга, Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор хөгжмийн чуулга хамтран толилуулах аж. “Кармен сюит”-ыг сонсох үдшийн тасалбарын үнэ ердөө 15000 төгрөг гэнэ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж