Бумбатын давааны цасыг арилгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Бумбатын давааны цасыг арилгаж байна

Ус цаг уурын хүрээлэнгээс нэгдүгээр сарын турш манай орны нийт нутгаар цаг агаар хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байгаа. Цаг агаарын таашүй байдлаас болж хөдөө орон нутгийн зам харгуй хаагдаж, цасанд дарагдах хүндрэл гарсаар байна. Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутгийн замын хувьд хүндрэл харьцангуй бага байгааг Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс мэдээлж байна. Одоогоор Хархорин-Цэцэрлэг чиглэлийн замд гурван хэсэг газарт цас шуурч авто замын зорчих хэсэг рүү орсон тул авто ачигчаар түрж байгаа гэнэ. Мөн Улаанбаатар Арвайхээр чиглэлийн Бумбатын даваа орчимд цас цэвэрлэгээг эхлүүлжээ. Харин Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөгийн чиглэлд цас шуурч зам битүүрснээс нэг урсгалтай болгосон бол Улиастай-Алтайн чиглэлийн зам руу Тайширын усан станцын илүүдэл ус хальснаас бага зэргийн хүндрэл үүсчээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж