
“Бидэнд ойрхон ирээдүй” нэртэй нийгмийн сэдэвт сурталчилгааны наадам нэг сарын турш үргэлжилж, шилдгүүдээ шалгарууллаа. Өнгөрсөн жил нийгмийн сэдэвт сурталчилгааны анхдугаар наадамд 400 гаруй уран бүтээлч оролцож байсан бол энэ жил 800 бүтээл өрсөлдөв. Уг арга хэмжээ “Black box” театрт видео, фото, радио, хэвлэл, анимаци сурталчилгааны төрлөөр шилдгүүдийг шалгаруулсан юм. Эл наадам төрөл тус бүрт гурван байр эзлүүлж, нэгдүгээр байрыг нэг сая төгрөг, хоёрдугаар байрыг 800 мянга, гуравдугаар байрыг 400 мянган төгрөгөөр урамшуулсан юм. Шилдгийн шилдэг бүтээлийн эзэн буюу Гран прийн эзнээр “Дадал фильм” студийн дизайнер Л.Ган-Одын “Миний мөрөөдөл” бүтээл тэргүүлсэн юм. Шилдэг бүтээл тодруулах ёслолын ажиллагаанд ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга оролцож энэхүү арга хэмжээг Монгол улсын ерөнхийлөгч ихээхэн дэмжиж буй бөгөөд ирэх жилийн наадмыг ерөнхийлөгчийн ивээл дор явуулах бүрэн боломжтой хэмээн илэрхийлсэн юм.
Фото төрөлд:
I байр: Гамма студийн Давааням “Ирээдүй өчигдрөөс эхэлсэн” бүтээл
II байр: С.Бадамханд “Үнэ цэнэ” бүтээл (“Мон нип” компани).
III байр: Д.Эрдэнэцэцэг “Гэрэл” бүтээл (фото мэдээллийн www.INET.mn сайт)
Видео рекламны төрөлд:
Тэргүүн байр: “Дрийм идеа” студи “Хүн бүрийн хувь заяа чухал” бүтээл.
Радио рекламны төрөлд:
Тэргүүн байр: Э.Мөнгөнхүү “Бид дэлхийн иргэн”
Хэвлэлийн рекламны төрөлд:
Тэргүүн байр: “Чуба дизайн” студи “Цаг хугацаа биднийг хүлээхгүй”
Анимаци төрөлд:
Тэргүүн байр: Б.Баттөмөр “Бидэнд ойрхон ирээдүй” нар тус тус шалгарчээ.
А.Зул