
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд өнөөдөр 15.00 цагт их, дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтын асуудлаар мэдээлэл хийхээр зар түгээжээ. БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Дээд боловсролын хэлтсийн дарга П. Эрхэмбулган, Ахлах мэргэжилтэн н.Баасанжав нар оролцох хэвлэлийн хурлын үеэр их сургуулийн захирлуудын шалгаруулалтаас гадна дээд боловсролын шинэчлэлийн асуудлыг ч хөндөх ажээ.
Д.ЦЭЦ