Цагаатгалын комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Цагаатгалын комисс хуралдана

Цагаатгалын комисс маргааш 10.00 цагт Төрийн ордонд хуралдана. УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан Цагаатгалын комисс энэ онд хийх ажлын төлөвлөгөө, чиглэл гаргах зорилгоор шинэ оны анхны хуралдаанаа хийхээр болсон байна.

Мөн тус хуралдаанаар өнгөрсөн онд иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг хийсэн ажлаа дүгнэх аж. Комиссын хуралдаан УИХ-ын дэд дарга Л.Цогийн Төрийн ордон дахь өрөөнд болох юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж