
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн жингийн, тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 69 кг-ын жинд аваргууд тодрох юм. Урьдчилсан барилдаанууд 10.00 цагт эхэлсэн бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаа 15.00 цагт болно. Үүний дараа дээрх жингийн шигшээ барилдаанууд болох хуваарьтай байна.
Энэ жилийн улсын аваргын 73 кг-ын жингийн өрсөлдөөнийг супер гэж тодотгож болно. Учир нь Лондонгийн олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир үндсэн жин болох 73 кг-д зодоглох бол дэлхийн аварга Х.Цагаанбаатар, “Мастерс”-ын аварга С.Мияарагчаа нар жин өгсч, тун жинд өрсөлдөхөөр болжээ. ОУХМ Д.Төмөрхүлэг мөн жин өгсч, 66 кг-ын жинд барилдах юм байна. Харин Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин М.Бундмаа нарын зарим шилдгүүд энэ жилийн улсын аваргыг өнжихөөр болсон байна.

