Д.Дэмбэрэл даргын хөрөг ордонд залрав

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл даргын хөрөг ордонд залрав

УИХ-ын гуравдугаар давхрын баруун өмнө жигүүрийн хананд үе үеийн спикерүүдийн хөргийг зурж байрлуулсан байдаг. Тэнд хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн хөргийг байрлууллаа.

Анх 1992 оны сонгуулиар байгуулагдсан УИХ өнгөрсөн 20 жмлийн хугацаанд Н.Багабанди, Р.Гончигдорж, Л.Энэбиш, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл гэсэн найман даргын нүүр үзжээ. Тэднээс Н.Багабанди, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл нар бүрэн эрхийн дөрвөн жилээ гүйцээсэн байдаг. Л.Энэбиш таалал төгссөний дараа С.Төмөр-Очир орыг нь залгаж, Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч болоход Ц.Нямдорж спикерээр сонгогдсон ч хууль зассан хэргээр огцорч Д.Лүндээжанцан үлдсэн хугацааг гүйцээж байв.

Одоо ес дэх дарга З.Энхболд УИХ-ыг удирдаж байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж