Монголбанкны Б.Энххуяг нарыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.07-нд нийтлэгдсэн

Монголбанкны Б.Энххуяг нарыг шүүнэ

Хуурамч хувьцаа гаргаж, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруутгагдан хоёр жил дамнуулан шалгагдаж байгаа “Анод” банкны удирдлагуудын хэргийг Шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхэд эхэлж байна. Тэднийг шүүх анхан шатны шүүх хурал өмнө нь гэрч хүрэлцэн ирээгүй, ирц бүрдээгүй гэсэн үндэслэлээр хоёр ч удаа хойшилж байсан юм.

149 хавтаст хэрэг бүхий хэргийг шүүх хурлыг Б.Баатар шүүгч даргалж, хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван, шүүгдэгчээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн оролцох юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж