
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Эг, Үүр голын сав газраар 29-34 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 21-23 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn