“Хоймор” нэвтрүүлэг МҮОНТ-ээр цацагдана

Хуучирсан мэдээ: 2013.01.06-нд нийтлэгдсэн

“Хоймор” нэвтрүүлэг МҮОНТ-ээр цацагдана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны хамгийн урт шөнийг /2012 оны арванхоёрдугаар сарын 22-нд/ Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт өнгөрүүлсэн юм. Энэ тухай  өгүүлсэн “Хоймор” нэвтрүүлэг өнөөдөр 21.05 цагт МҮОНТ-ээр орон даяар шууд цацагдах юм байна.
Монгол орны хамгийн хойд хэсэгт амьдардаг, хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг бол цаатнууд гэдэг. Одоогоор Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 130 гаруй өрхийн 600 гаруй цаатан иргэд аж төрдөг байна. Төрийн тэргүүнийг айлчилсан тэр өдөр Дархадын хотгорт хүйтний хэм 48 хүрч байсан бөгөөд цаатнууд өвлийн хүйтнийг хэрхэн даван туулдаг гээд амьдралынх нь сонирхол татам агшнуудыг үзэх боломж ийнхүү олдож байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж