
Мөн тус газрынхан авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 200 орчим авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төв хамрагдсан аж. Тэдгээрийн 90 гаруй хувьд нь дараах зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, ерөнхий шаардлага MNS 5025:2010 стандартыг мөрдөж ажилладаггүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, өөрийн үзүүлж буй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ, тарифыг албан ёсоор бичмэл хэлбэрээр хэрэглэгчдэд ил тод мэдээлдэггүй. Энэ нь хэрэглэгчийн зөв, өөрт ашигтай сонголт хийх эрхийг болон тухайн зах зээлд шударга өрсөлдөөнт үнэ бүрэлдэх нөхцөлийг хязгаарласан байна.
Түүнчлэн авто засварын газрууд нь чанарын баталгаа өгөхөөр сурталчилгааны самбар байршуулсан хэдий ч албан ёсоор тамга тэмдэг бүхий хуудсаар баталгаа гаргаж өгдөггүй нийтлэг зөрчил илэрчээ. Тиймээс эдгээр зөрчлөө арилгахыг үүрэг болгосон нь эхнээсээ ажил хэрэг болж буй аж.
Г.ДАРЬ