
1.ЭМЯ-аас шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дараах тушаал, шийдвэрийн биелэлтийг хатуу мөрдөж ажиллах:
- Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 тоот “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалын холбогдох заалтуудыг мөрдөх,
2. Тусламж, үйлчилгээний өвөрмөц чиглэлүүдээр тусгайлан авч хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий чиглэл:
2.1 Эмийн чанар, аюулгүй байдлын талаар
- “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хүрээнд Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийн дагуу эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг үнэлгээнд тооцож худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
- Эмнэлгийн жорын маягтыг MNS 5376:2011 стандартын дагуу хэвлүүлэн хангаж, эмч нарыг жор бичүүлэх арга хэмжээ авах;
- “Эмнэлэгт эмийн эмчилгээг зохицуулах хороо” байгуулах тухай” Эрүүл мэндийн сайдын 2005 оны 71 дүгээр тушаал, “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 378 дугаар тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдөө иргэдэд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдах, эмийн сан нэр заан явуулах, биологийн идэвхт бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээнд оролцож байгааг таслан зогсоох.
2.2 Оношилгоо, эмчилгээний технологийн талаар
- “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер техникчдийн бүрэлдэхүүний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2006 оны 439 дүгээр тоот тушаалын хэрэгжилт,
- -“Телемедицинийг оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө авахад ашиглах тухай”Эрүүл мэндийн сайдын 2012 оны 392 дугаар тушаалын хэрэгжилт,
- -Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн бэлэн байдал, чанар аюулгүй байдалд үнэлгээ өгөх,
- -Эмнэлгийн хийн систем болон даралтат сав, цахилгааны нэмэлт нөөц эх үүсвэрийн бэлэн байдал, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд үнэлгээ өгөх,
2.3 НЭМ-ийн тусламж, үйлчилгээний талаар
- Хүүхдэд вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт заавал оруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн, дархлаажуулах,
- Вакцин болон дархлаажуулалтын талаар эхчүүдэд тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгөх,
- Эрүүл мэндийн байгууллагуудад цусны аюулгүй байдлыг хангахад хатуу анхаарч ажиллах
- Гэр бүл, эцэг эх, хүүхдийг асран хамгаалахад чиглэсэн дадал зуршлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвшүүлэх
2.5. Сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар:
- Байгууллагын бүх сувилагч, эмч, мэргэжилтнүүдэд энэхүү албан даалгаварын хавсралтаар хүргүүлж буй алдааны тохиолдол бүрийг танилцуулан, хэлэлцүүлэг зохион байгуулах,
- Хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн, байгууллагын хэмжээнд зөвлөмж, удирдамж, гарган, нийт сувилагчдад танилцуулан, хэрэгжилтийг хангаж ажиллах,
- Нийтийг хамарсан баяр, ёслолын үед тусламж, үйлчилгээний бэлэн байдал, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, мөрдүүлэхийг даалгасан байна.
Мөн албан даалгаврын мөрөөр авсан арга хэмжээний тайланг нэгдүгээр сарын 25-ны дотор ирүүлэхийг үүрэг болгожээ.
У.БОЛОР