Нийтийн тээвэр хуваарийн дагуу ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.01.05-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр хуваарийн дагуу ажиллана

Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн даваа гаригийн ажлын өдрийг энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн бямба гаригийн ажлын өдөрт шилжүүлсэн билээ. Иймээс өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ ажлын өдрийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 66, хот орчимын 13 чиглэлд их багтаамжийн 894 автобус, туслах чиглэлийн 22 чиглэлд бага оврын 256 автобус нийт 1150 тээврийн хэрэгсэл өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж