Эмчийн хариуцлагагүйгээс болж дахин нэг хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Эмчийн хариуцлагагүйгээс болж дахин нэг хүүхэд амиа алджээ

Увс аймгийн Зүүнхангай суманд эмчийн хариуцлагагүйгээс болж нялх хүүхэд эндсэн тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ дагуу  тус сумын Засаг даргын тамгын газраас лавлахад “Одоогоор энэ талаарх албан ёсны мэдээлэл байхгүй ч тангараг өргөсөн эмч хүн нялх хүүхдийг эндэхэд хүргэсэн бололтой. Оны өмнөхөн нутгийн иргэн нэг сартай хүүхдээ сумын эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд нь Зүүнхангай сумын эмч  Л.Мянганбаяр “Энд үзэхгүй, багийнхаа эмчид очиж үзүүл” гэж хэлээд буцаасан байна.  Мөн Л.Мянганбаяр эмчийг “Ардчилсан намынхаа даргад үзүүл” гэж хүүхдээ үзүүлэхээр очсон хүмүүст хэлсэн гэсэн яриа ч байгаа. Хамгийн харамсалтай нь, эхээс төрөөд дөнгөж сар гаруй болж байсан нялх хүүхэд эмчийн тусламж авч чадалгүй байсаар 10 хоногийн дараа нас барсан” гэлээ.

Нялх хүүхдээ алдсан гэр бүлийнхэн нь гомдолтой байгаа учраас Увс аймгийн шүүх эмнэлэг, Ёс зүйн хороонд гомдол гаргаад байгаа аж. Мөн аймгийн цагдаа, шүүхийн байгууллагууд гомдлын дагуу холбогдох хүмүүсийг шалгаж эхэлжээ. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж