
Төрийн байгууллагуудын мэдээллийн сан, бичиг баримт хөтлөлтийг цахим орчинд шилжүүлэх зорилтын хүрээнд Татварын алба тайлан тооцоог цахимаар авдаг болсон билээ. Үүний тулд татвар төлөгчид тоон гарын үсэг ашигладаг юм. Ингэснээр татвар төлөгч нь өөрийн биеэр харьяа татварын албандаа очих шаардлагагүй болж, цаг хугацаа хэмнэх, цаасан бичиг цаасанд дарагдах, улмаар алдагдахаас сэргийлж цэгцлэх, татварын албаны үйлчилгээ шуурхай болох ач холбогдолтой ажээ.
У.БОЛОР