“Сэтгэлийн булаг”-аа үзэгчдэдээ өргөн барина

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

“Сэтгэлийн булаг”-аа үзэгчдэдээ өргөн барина

Монгол бөхийн өргөөнд маргааш 19.00 цагт дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар “Сэтгэлийн булаг минь чам руу үерлэнэ” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Нийтийн дууны урлагт 2003 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж,  үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу эгшгээр мялаасаар яваа хосууд маань ийнхүү дөрөв дэх бие даасан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Энэхүү тоглолтод тэдний “Итгэлийн гэрэлтэй амраг”, “Чамайг би хайрлан дуулмаар байна”, “Би чамд хайртай”, “Марал буусан шөнө” зэрэг хит болсон уран бүтээлүүд нь дуулагдахаас гадна худалдаанд гаргаад удаагүй байгаа "Тэнгис хөх салхи" шинэ цомгийн бүх дуунууд эгшиглэх ажээ.  Тус тоглолтын тасалбарыг 1905 утсаар үнэгүй хүргэн үйлчилж байгаа бөгөөд Монгол бөхийн өргөөний кассаар 8000 төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж