“LG” шинэ телевиз худалдаанд гаргана

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

“LG” шинэ телевиз худалдаанд гаргана

Өмнөд Солонгосын электрон бараа үйлдвэрлэгч “LG Electronics” компани 55 инчийн “OLED” телевизээ өөрийн улсад худалдаанд гаргахаар болсон тухай өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Тус компанийн албаныхнаас мэдээлснээр уг телевиз  нь ирэх сараас эхлэн Өмнөд Солонгост худалдаанд гарч эхлэх юм байна.  

“OLED” нь 0.16 инч буюу дөнгөж дөрвөн миллиметрийн зузаантай жин нь есөн килогарм гэнэ. “LG Electronics” 2016 он хүртэл уг телевизээ долоон сая ширхэгийг худалдаалахаар төлөвлөөд байгаа бөгөөд цаашдаа дэлхийн зах зээлд худалдаанд гарч байгаа  ижил бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд байж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм байна.

Э.АНХТУЯА

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж