
Өдгөө 58 настай Ерөнхийлөгч өнгөрөгч арванхоёрдугаар сарын 11-нд Куба улсад хавдрын эсрэг мэс засал хийлгэсэн юм. Венесуэлийн Мэдээлэл, харилцаа холбооны сайд Эрнесто Виллегас Ерөнхийлөгчийн биеийн байдал мэс заслын дараах хүндрэлээс шалтгаалж тааруу байгааг ийн мэдэгдсэн байна. Уго Чавес энэ сарын 10-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн тангараг өргөх бөгөөд түүнээс өмнө Чавесийн эрүүл мэнд эргэн хэвийн байдалд орох эсэх нь эргэлзээтэй байна.
Э.АНХТУЯА