байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан
бүрхүүлтэй байгаагаас 12 аймгийн 48 суманд өвөлжилт хүндэрчээ. Өвөлжилт
хүндэрсэн нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газртаа
60-130 см зузаан нягтарч цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Цаашид цас
нэмж орж хүйтэрвэл 16 аймгийн 83 суманд малын бэлчээрлэлт хүндрэх
төлөвтэй байгаа ажээ. Тодруулбал өнгөрсөн сарын 31-ний байдлаар нийт
нутгийн 80 орчим хувь нь цастай байгаагаас Увс аймгийн Малчин, Хяргас,
Наранбулаг, Баруун туруун, Сагил, Зүүнговь сумын нутгаар шөнөдөө жиндүү
хонож, цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см,
нягт нь 0,14-0,37 г/см3 хүрснээс мал бэлчээрлэх боломжгүй болоод байгаа
аж. Цаашид цас нэмж орж хүйтэрвэл Увс аймгийн Түргэн, Зүүнхангай, Тэс,
Тариалан, Давст, Өндөрхангай, Тариалан сумуудад өвөлжилт хүндэрч
болзошгүй байгаа юм. Мөн Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр,
Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Цагаан-Уул, Өвөрхангай аймгийн Хархорин,
Хужирт, Бүрд, Уянга, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Өлзийт, Зүйл,
Баян-Өндөр, Нарийнтээл сумдад цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан
газартаа 60-130 см байгаа юм. Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл,
Сонгино, Тэлмэн, Нөмрөг, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Түдэвтэй, Идэр,
Баянтэс, Баянхайрхан, Тэс, Цагаанчулуут, Завханмандал, Отгон,
Баянхонгорын Эрдэнэцогт, Шаргалжуут, Говь-Алтайн Гуулин, Архангайн
Хотонт, Хашаат, Түвшрүүлэх, Булганы Тэшиг, Хангал, Булган, Могод,
Дархан-Уул аймгийн Дархан, Сэлэнгийн Хүдэр, Зэлтэр, Төв аймгийн
Угтаалцайдам, Сэргэлэн, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхгол,
Сэргэлэн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дундговийн Адаацаг сумдын
нутгаар цас их орсноос мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Хэрвээ цаашид
цас нэмж орвол Завханы Яруу, Алдархаан, Баян-Өлгийн Даян, Дөчинжил,
Баянхонгорын Галуут, Говь-Алтайн Есөнбулаг, Ховдын Чандмань, Үенч,
Алтай, Байтаг, Хөвсгөлийн Улаан-Уул, Тариалан, Цагааннуур, Арбулаг,
Түнэл, Хатгал, Цэцэрлэг, Рашаант, Их-Уул, Архангайн Цэцэрлэг,
Жаргалант, Хайрхан, Чулуут, Өндөр-Улаан, Булганы Баяннуур, Рашаант,
Гурванбулаг, Баян-Агт, Бүрэгхангай, Хутаг, Бугат, Хишиг-Өндөр,
Дашинчилэн, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Төв аймгийн Жаргалант,
Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Эрдэнэ, Баян-Өнжүүл, Цээл, Борнуур,
Аргалант, Баянчандмань, Мааньт, Заамар, Лүн Сэлэнгийн Алтанбулаг,
Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Хушаат, Цагааннуур, Орхонтуул, Баянгол, Мандал,
Дархан-Уул аймгийн Орхон, Шарынгол, Хонгор, Хэнтийн Дадал, Батширээт,
Цэнхэрмандал, Баян-Адарга, Норивлин, Батноров, Өмнөдэлгэр, Баян-Овоо,
Дорнодын Онон, Чулуунхороот, Цагаан-Овоо, Чойбалсан, Булган, Хөлөнбуйр,
Баяндун, Баянтүмэн, Гурванзагал, Сүхбаатарын Баяндэлгэр, Асгат,
Сүхбаатар, Онгон, Наран, Дарьганга Дундговийн Цагаандэлгэр, Луус сумдын
зарим нутгаар 10-19 см зузаан цастай байгаагаас малын бэлчээрлэлт
хүндрэхээр байгаа аж. Ганц малын бэлчээр ч гэлтгүй зам, даваа хаагдаж
3000 гаруй малчид эмнэлгийн туслалцаа авах боломжгүй байдалд хүрсэн
байна. Мөн сумдын эмнэлгүүд 2-3-хан хоногийн эмийн нөөцтэй байгаа аж.
Өвжилтийн
нөхцөл байдалтай уяалдуулан Улсын онцгой комисс, Засгийн газар
холбогдох арга хэмжээг авч байгаа. Нэлээд хэд хоногийн өмнө хөдөө орон
нутгийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу хөдөө орон
нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан бөгөөп Засгийн газраас өгсөн
үүрэг чиглэлийн дагуу өвжилт хүндэрсэн дээрх аймгуудаас Увс, Хөвсгөл,
Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад улсын нөөцөд бэлтгэсэн өвс
тэжээлийг худалдан борлуулах шийдвэр гарсан. Ямартай ч өвөлжилт хүндэрч
байгаа аймгуудад ямар арга хэмжээ авч байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж
ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодруулахад “Онцгой байдлын ерөнхий газраас
өвөлжилт хүндэрсэн гэсэн аймгуудад үнэлгээ хийхээр газар дээр ажиллаж
байгаа. Хараахан эцсийн дүгнэлт гараагүй байна. Бид бүх аймгийн хөдөө
аж ахуйн газартай холбогдож мэдээлэл авахаас гадна Онцгой байдлын
ерөнхий газрын ажлын хэсэгтэй холбоотой ажиллаж байгаа. Хөдөө орон
нутагт өвөлжилт хүндэрсэн ч аймгуудын өвсний нөөц дуусаагүй байгаа.
Гэхдээ улсын нөөцөнд байгаа өвс тэжээлийг хуваарилж өгөөч ээ хүсэлт ирж
байгаа. Жишээлбэл Төв аймгийн 100 мод хотод 300 тонн өвс, 150 тонн
тэжээлийг улсын нөөцөд нэмж байршуулах, Архангай аймгаас мөн адил нэмж
байршуулаач гэсэн хүсэлтүүд ирсэн. Мөн Хөвсгөл аймаг зургаан сумандаа
хүн эмнэлгийн машины автопаркийг шинэчилж өгөхийг хүссэн. Иймд яамнаас
ажлын хэсэг гарч маргааш (өнөөдөр) хөдөө гэж байгаа. Тэгэхээр ажлын
хэсэг газар дээр нь үнэлгээ хийсний дараа Засгийн газарт танилцуулж
шийдвэрлүүлэх учраас одоохондоо тийм арга хэмжээ авна гэж хэлэх
боломжгүй” гэсэн юм. Ямартай ч уржигдрын байдлаар Архангай, Хөвсгөл,
Говьсүмбэр аймагт нийтдээ 600-гаад толгой мал хорогдсон байгаа гэсэн
мэдээлэл байгаа юм. Харин бусад аймгуудад мал хорогдсон зүйл байхгүй
байгаа аж.
Өнгөрсөн арав хоногтой өнгөрсөн саруудыг харьцуулбал
цасны зузаан нэмэгдэж, хүчтэй цасан шуурга шуурч, ихэнх нутгаар олон
жилийн дунджаас хүйтэрчээ. Үүний улмаас 15 аймгийн 55 суманд мал
бэлчээрлэх боломжгүй байгаа аж. Цаашид цасны зузаан нэмэгдэж нягтарч
хатуурвал 17 аймгийн 91 суманд малын бэлчээрлэлт хүндрэхээр байгаа юм.
Баян-Өлгийн
Улаанхус, Буянт, Баянхонгорын Шаргалжуут, Говь-Алтайн Дарив, Завханы
Отгон, Булнай, Завханмандал, Түдэвтэй, Цагаанхайрхан, Увсын
Баруунтуруун, Хөвсгөлийн Хатгал, Бүрэнтогтох, Тариалан, Өвөрхангайн
Уянга, Төв аймгийн Эрдэнэсант, Хэнтийн Өмнөдэлгэр сумдад нийт 6713
толгой мал хорогдсон байна. Өнгөрсөн оны аравхоёрдугаар сард орсон цасны
хэмжээ Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд,
Увс, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Өмнөговийн зарим сумдын нутгаар
6-10 мм, их орсон газраа 11-22 мм буюу нутгийн 70 гаруй хувьд олон
жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 30 орчим хувьд нь бага цас
оржээ.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин