
Хэрэг гарсны дараа Энэтхэгт амиа алдсан бүсгүйн үхэлд холбогдох этгээдүүдийг буруутгасан эсэргүүцлийн жагсаал удаа дараа болж, гэмт этгээдүүдэд цаазаар авах ял оноох хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Өчигдөр мөн Энэтхэгийн зарим эх сурвалжуудаар гэмт этгээдүүдэд тус улсын шүүх цаазаар авах ял оноож магадгүй хэмээн мэдээлж байсан юм. Шинэ Дели хотын “Saket” дүүргийн шүүхийн шүүгч Суман Налвагийн мэдээлснээр оюутан бүсгүйг хүчирхийлсэн таван хэрэгтнийг барвчлаад байгаа бөгөөд тэдний гэм буруутайг нотлох хангалттай нотлох баримт байгааг тэрээр онцолсон байна. Түүнчлэн цагдаа нар дээрх хэрэгт шүүхээр ял сонсхоор болсон таван гэмт этгээдээс гадна дахин нэг буруутай этгээдийг мөн мөрдөн шалгаж байгаа тухай мэдэгдсэн байна.