Боаогийн чуулганыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Боаогийн чуулганыг зарлалаа

Бээжин хотноо өчигдөр  хийсэн хэвлэлийн бага хурал дээр жил бүр зохиодог Азийн Боаогийн чуулганы товыг зарлажээ. Уг чуулганыг Азийн Давос хэмээн нэрлэдэг юм. Боаогийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Жөү Вэньжүн хэвлэлийн бага хурал дээр  уг чуулга уулзалтыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд Хайнань мужийн Боаод зохион явуулахаар товлосныг зарласан байна. Энэ удаагийн ээлжит бага хурлаар Азийн хөгжлийн шинэ үзэл баримтлал, арга замыг хайхын зэрэгцээ үүнийг хэрхэн бодлого, үйл ажиллагаа болгох асуудлыг судлан хэлэлцэх юм байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж