
Өвөрхангай аймгийн Худалдаа аж, үйлдвэрийн танхимаас “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр сүү, цагаан идээ, бэлэг дурсгал, гар урлалын бүхий л бараа бүтээгдэхүүнийг дэлгэх юм байна. Тиймээс энэхүү үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй хувь хүн, аж ахуй нэгжүүдийг бүртгэж эхлээд байгаа ажээ.
У.БОЛОР