Монголын зээлжих зэрэглэл өсөх боломжтой гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Монголын зээлжих зэрэглэл өсөх боломжтой гэжээ

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын компанийн засаглалыг нэвтрүүлж буй үйл явцыг сайшаасан байна. Тодруулбал, дээрх нийгэмлэгээс  улс орнуудын бизнес, эдийн засгийн чадавхийг үнэлэх, харилцан туршлага солилцох үүднээс олон улсын чуулганыг зохион байгуулж иржээ. Ази, Европын нийт 50 орчим улсыг хамруулсан уг чуулган Туркийн Истанбул хотноо өнгөрсөн сарын сүүлчээр болсон бөгөөд үүнд Монголыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар оролцоод ирсэн байна.

Уг чуулганаар Монголын компанийн засаглалын хууль эрх зүйн орчныг үнэлээд, компанийн засаглалын нэвтрүүлж буй нь бусад орнуудын хувьд жишээ болж байгааг сайшаасан аж. Ийнхүү олон улсын байгууллагуудад үнэлэгдэж эхэлсэн нь цаашдаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зэргээр эдийн засгийн салбарт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой талаар албаныхан онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж