Сураггүй болсон хүнийг олжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон хүнийг олжээ

Шинэ жилийн баярын үеэр гэрээсээ гараад сураггүй болсон хоёр хүний нэгийг нь эсэн мэнд олж, нөгөө хүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна. Тухайлбал, Төв аймгийн Дэлгэрхаан сумын нэгдүгээр багийн Тарган гэдэг газар өвөлжиж байгаа иргэн М /50 настай эмэгтэй/ нь арванхоёрдугаар сарын 28-ны өдөр сураггүй болсон. Эрэн хайх ажиллагааг ар гэрийнхний хүсэлтийн дагуу өчигдөр зогсоосон байна. Харин Дорноговь аймгийн Хатанбулаг сумын гуравдугаар багийн Турсгын улаан гэдэг газар өвөлжиж байгаа иргэн А /28-30 орчим настай эрэгтэй/ нь арванхоёрдугаар сарын 31-ний орой алга болсныг аймгийн онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олжээ. Тэрбээр Хөвсгөл сумын гуравдугаар багийн Дэрсэн ус гэх газарт өвөлжиж буй айлд очиж, осгож үхэхээс амь аврагдсан байжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж