Перуд хүүхдийн хорихоос ялтнууд оргожээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Перуд хүүхдийн хорихоос ялтнууд оргожээ

Перугийн нийслэл Лима дахь хүүхдийн засан хүмүүжүүлэх төвд үймээн гарах үеэр 27 хоригдол оргосноос цагдаа нар наймыг нь баривчилжээ. Энэ хэргийн улмаас тус хорихын дарга, өөр хэдэн харгалзагчийг ажлаас нь чөлөөлж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Хорих ангид шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр ялтнууд үймээн дэгдээж, үүнийг далимдуулан хоригдлууд усны тэрэг ашиглан оргожээ. Перугийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр оргосон хоригдлуудын дунд хүн амины хэрэг үйлдсэн 17 настай этгээд байгаа учраас оршин суугчдыг хоригдлуудаас сэрэмжлэхийг анхааруулжээ. Лима хотын насанд хүрээгүйчүүдийн хорих нь 370 хүний багтаамжтай баригдсан ч одоогоор 1000 гаруй хүнийг хорьж байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж