Х.Тэмүүжинг заналхийлсэн захидлын эзэнд эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжинг заналхийлсэн захидлын эзэнд эрүү үүсгэжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг заналхийлсэн захиа бичсэн хүнийг цагдаагийн байгууллагынхан тогтоож, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Энэхүү захидлыг ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа бичсэн болохыг тогтоосон. Байцаалтын үеэр өөрөө ч хэргээ хүлээсэн. Сэжигтэн Н.Нарантуяа нь УИХ-ын Тамгын газарт референтээр ажилладаг. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Мөн баттай эх сурвалжийн мэдээлснээр, Н.Нарантуяагийн нөхөр М.Ганхүү ШШГЕГ-ын даргаар, түүний гурван хүү нь цагдаа, хууль хяналтын байгууллагад ажиллдаг байсан аж. Гэтэл Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоны дараа түүний нөхөр болон хүүг албан тушаалаас нь чөлөөлсөнд эгдүүцэж, ийнхүү захиа бичсэн бололтой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж