Жүжигчин Отгоо загвар өмсөв

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Жүжигчин Отгоо загвар өмсөв

Драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг гоёлын даашинзтай загварын тайзнаа алхлаа. Урлах эрдэм дээд сургууль, GT загварын товчооноос жил бүр зохион явуулдаг “Улаанбаатар загварын долоо хоног” энэ сарын 4-нд   Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд нээлтээ хийсэн юм.  Тус загварын шоуны  гурав дахь өдөр  дизайнер Х.Одхүү, В.Пүрэвсүрэн нарын гоёлын болон коктейль даашинзны загварын коллекцийг Монгол модель агентлагийн загвар өмсөгчдийн хамт жүжигчин Г.Отгонцэцэг тайзнаа алхан үзэгчдэд толилуулсан юм. Тайз дэлгэцийн бүтээлд хүч үзэж яваа чадварлаг эмэгтэй жүжигчдийн нэг тэрбээр оюутан байхдаа Монголын сайхан бүсгүйн тэмцээнд оролцож, дэд мисс болж байсан удаатай. Хэрвээ тэр жүжигчин болоогүй бол загвар өмсөгч болох байсан гэдэг. Тэрбээр өөрийн стиль имиж тал дээр “Урлах эрдмийн товчоо”-той хамтран ажилладаг. Жүжигчин Отгоо аливаа ёслол хүлээн авалт, томоохон арга хэмжээнд тэндээс л хувцсаа сонгодог аж. Тиймдээ ч тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Урлах эрдмийн дээд сургууль, Францын нэрт Rhodia брэндтэй хамтран хийсэн “Rhodia Fashion show”-ны тайзнаа бүжиглэн өөрийн биен дээрээ урлагийг цогцлоон үзэгчдийг гайхшруулж байсан юм. Харин энэ удаад загвар өмсөгчидтэй хөл нийлүүлэн тайзнаа алхжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж