Х.Болор-Эрдэнэ номын хур буулгалаа

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Х.Болор-Эрдэнэ номын хур буулгалаа

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ уншигчдадаа шинэ оны бэлгээ задаллаа. Удтал эрэл сурал болсон 2009 оны “Алтан өд” наадмын шилдэг бүтээлийн шагналт Х.Болор-Эрдэнийн "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр уншигчдын хүсэлтээр гурав дахь удаагаа хэвлэгдэн гарчээ.  Мөн “Алтан өд 2011” наадмын хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн шагналт хүүхэд багачуудыг номын амтанд татан оруулж, томчуудыг бага насны дурсамжийн галт тэргэнд суулгаж чадсан "Хишигт" тууж дахин хэвлэгдсэн байна.

Мөн “Алтан өд”-ийн эзэн, "Би эр хүнд хайртай", "Дурласан цас", "Хунгийн сүүлчийн дуу", "Үл таних эмэгтэй", "Бодол" гээд л олон хит дууны шүлгийг зохиосон  Х.Болор-Эрдэнийн бүтээлээс "Хишигт", "Муу залуу", "Хорин жилийн дараа", "Би чамд хайртай-2" туужуудыг эмхэтгэн багтаасан "Болор туужууд" ном хэвлэлтээс гарчээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж