
Нярайг нийслэлд авчирч, ГССҮТ-д хүргэхэд гуравдугаар зэргийн түлэгдэлттэй ирсэн талаар тус төвийн эмч нар хэлж байна. Хорвоод мэндлээд хэдхэн хонож буй нярайг ЭХЭМҮТ-д эмчлэх шаардлагатай тул ийнхүү өнөөдөр шилжүүлжээ.
Одоогоор хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д шилжүүлснээр ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эмч нар байнгын хяналт тавьж, боолтыг нь хийж байхаар болсон байна.
Ш.ЧИМЭГ