Жижиг зээлийн үр дүнд 4500 ажлын байр бий болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Жижиг зээлийн үр дүнд 4500 ажлын байр бий болжээ

Монгол улсын Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан.  Үүнийг цаг үеэ олсон чухал шийдвэр боллоо гэж иргэд талархан хүлээж авч байна.
Дорнод аймгийн нийт хүн ам 74.5, үүнээс хөдөлмөрийн насны хүн ам 44.0 мянга, хөдөлмөр эрхлэж буй хүн 22.1 мянга, албан бус салбарт 2500 орчим иргэд хөдөлмөр эрхэлж байна.

Тус аймаг нь 1990 оноос өмнө олон томоохон үйлдвэрүүд ажиллаж, тэдгээрт олон мянган залуучууд ажил хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд зах зээлийн эхний жилүүдэд үйлдвэрүүд эдийн засгийн байдлаас шалтгаалан үйл ажиллагаа ээлж дараалан зогсонги байдалд орсны улмаас олон зуун хөдөлмөрийн насны иргэд ажилгүйчүүдийн тоонд шилжсэн нь бусад аймгуудыг бодвол өвөрмөц онцлогтой.

Сүүлийн жилүүдэд буюу 2007-2010 онуудад Дорнод аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээний цар хүрээ өргөжиж, нэр төрөл олширч, хувиараа болон албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчид, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдсанаар 1362 иргэн байнгын, 2042 иргэн улирлын ажлын байранд зуучлагдаж 2400 гаруй иргэд түр ажлын байранд зуучлагдав.

Мөн ажлын байранд зуучлагдах боломжтой мэргэжлийн түр сургалтад 2000 гаруй иргэн, ажил олгогчид өөрсдийн нөөц боломж болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийн үйлчилгээгээр 4500 орчим ажлын шинэ байр бий болсныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ejov.mn вэб сайтад бүртгүүлээд байна.

Б.Мөнгөнтуул

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж