Бритни “X Factor”-оос халагдав

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Бритни “X Factor”-оос халагдав

Поп дива Бритни Спирс “X Factor USA” шоуны шүүгчийн суудлаас буухаар болжээ. Шалтгаан нь тэр дэндүү уйтгартай байсан гэнэ. Хөгжмийн салбарын могул Саймон Коуэлл түүнийг 15 сая ам.доллараар үнэлэгдсэн гэрээнийхээ үнэд хүрэхүйц хэмжээнд байж, эрч хүч, эмоци гаргаагүй хэмээн шүүмжилсэн аж. Бритни өнгөрсөн оны тавдугаар сард шүүгчээр ажиллах тухай гэрээний санал хүлээн авч, “X Factor”-ын шүүгчдийн эгнээнд нэгдсэн билээ. Тухайн үед Саймон Коуэлл Бритнийг “галзуу”, бас эрч хүчтэй байж, шоуг жинхэнэ утгаар нь хөгжөөж чадна хэмээн найдаж, уйгагүй ятгасны дүнд телевизийн шоунд урвуулж чадсан ч сэтгэлд нь хүрээгүй бололтой.

Саймон Коуэллийн “X Factor” шоуны шүүгчдийн эгнээнд Бритни, Дэми Ловато, Эл Эй Рейд нараас өмнө Николь Шерзингер, Шерил Коул, Паула Абдул зэрэг нэртэй дуучид ажиллаж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж