Их хот шинэ таксигаар өнгө нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Их хот шинэ таксигаар өнгө нэмнэ

Улс орны хөгжлийг зам харгуй, нийтийн тээврийн унаагаар нь дүгнэдэг гэлцдэг. Өнөөдөр манай улсын хэмжээнд  такси үйлчилгээ явуулахаар бүртгэгдсэн 70 гаруй компани байдаг ажээ. Үүнээс байнгын үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй компани байдаг ч Улаанбаатар хотын нийтийн  тээврийн үйлчилгээнд хүрэлцэхгүй  байна гэж байнга шүүмжлүүлдэг. Шинэ зуунд амьдарч, аж төрж буй сая гаруй хүн амтай хотод цаг үе, орчин нөхцөлтэйгээ уялдуулаад ая тухтай, тохилог унаагаар үйлчлүүлэх хэрэгцээ, шаардлага бий.

Тэгвэл удахгүй их хотод маань нэгэн шинэ такси үйлчилгээ үйл ажиллагаагаа явуулж эхлэх нь. “Улаанбаатар такси тээврийн үйлчилгээ” компани БНСУ-д үйлдвэрлээд сар гаруй болж буй шинэ загварын “Hyundai Elantra” маркийн автомашинаар такси тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэх чихэнд чимэгтэй мэдээ сонсогдов. Учрыг лавлатал тус компанийнхан өнгөрсөн арваннэгдүгээр сард үйлдвэрээс гарсан 1200 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр болж эхний ээлжинд ирэх сараас 400 тэргээр нийтийн тээвэрт хүч сэлбэхээр болсон байна.

Тус компани дан автомашин оруулж ирээд зогсохгүй дээр өгүүлсэнчлэн таксины стандартад нийцсэн үйлчилгээг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой аж. Тэд монголд анх удаа “Taxi control system”-ийг нэвтрүүлж буй бөгөөд энэ нь GPS болон төлбөр тооцооны нэгдсэн системээс бүрдэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч тус компанийн таксигаар үйлчлүүллээ гэхэд хэн гэдэг жолооч, ямар хугацаанд хэдэн км явсан зэрэг нь тооцооны хуудас дээр автоматоор гарах аж.

Өмнө нь үйлчлүүлэгч таксигаар зорчоод ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдолд хохирлоо барагдуулах боломжгүй байдаг байсан. Харин одоо ийм системд шилжсэнээр гарч болох эрсдэлээс сэгийлэхээс гадна бүх зүйл ил тод болох юм. Нөгөөтэйгүүр такси тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг энэхүү систем маань хангах юм байна. Дотроо бичил камер ч суурилуулах тухай яриа дуулдсан. Гаднын орнуудад таксины жолооч нар нь энгэрийн зүүлттэй, түүн дээр нь хэн гэдэг жолооч үйлчилж байна гэдэг нь тодоос тод харагдахаар байдаг. Манайд ийм зүйл байгаагүй.

Энэ бүгдийг цогцоор нь шийдэж, нийтийн тээврийн хөдөлгөөнд өнгө нэмж буй шинэ такси нийслэлийн гудамж талбайгаар сүнгэнэж, миний, таны, та бидний ая тухтай тохилог унаагаар үйлчлүүлэх мөч тун удахгүй ирэх нь.

Тус үйлчилгээг сонирхож буй жолооч нарт дуулгахад тус компани шинэ ажлын байртай болох сонирхолтой, туршлагатай жолооч нарыг бүртгэж байгаа бөгөөд тогтмол орлогын найдвартай эх үүсвэрийг санал болгох юм байна. Олох орлогын хэмжээ ч давгүй өндөр сонсогдсон. Нэмж хэлэхэд жолооч та 70181862 болон 88114504 гэсэн дугаараар ажлын цагаар холбогдон такси үйлчилгээний талаархи мэдээлэл авч бүртгүүлэх боломжтой юм байна шүү. Танд амжилт хүсье! Таны алтан шар зам тань өлзийтэй байг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж