Түлэгдсэн нярайг ГССҮТ-д эмчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Түлэгдсэн нярайг ГССҮТ-д эмчилж байна

Баянхонгор аймагт сувилагч эмэгтэй нярайг угаах гэж байгаад халуун усанд түлсэн хэрэг оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд гарсан талаар бид мэдээлсэн билээ. Түлэгдсэн хүүхдийг нийслэлд авчран, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн эмнэлгийн Сэхээний тасагт эмчилж эхлээд байгаа аж.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эл хэрэг болсон бөгөөд видео бичлэгээс авсан мэдээллээр бол сувилагч бүсгүй амаржсан эхэд дусал залгасныхаа дараа хүүхдийг нь угаахаар авч явсан байна. Хэсэг хугацааны дараа хүүхдийнхээ уйлахыг сонссон ээж нь дуслаа өөрөө салган, сувилагч дээр очиход хүүхдийнх нь бөгсөн биеийг халуун усаар түлсэн байжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж