Энэтхэг хүчингийн хэргийн хуулиа чангатгана

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

Энэтхэг хүчингийн хэргийн хуулиа чангатгана

Энэтхэг улсад өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд 23 настай эмэгтэй бүлэг этгээдүүдийн хүчирхийлэлд өртсөн аймшигт хэрэг гарч, тус улсын иргэд хүчингийн гэмт хэргийн хуулийг чангатгах ёстой гэсэн шаардлага тавиад байгаа. Хохирогч бүсгүй Сингапурын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн юм. Энэ хэргээс үүдэн Энэтхэгт удаа дараалан эсэргүүцлийн жагсаал болж, тус улсын иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч байгааг олон улсын эх сурвалжууд эдгээр өдрүүдэд онцолж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр тус улсын Боловсролын сайд энэ хэргийн дараа эрх баригчдад хандан хүчингийн гэмт хэргийн эсрэг шинэ хуулийг батлах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Сайд хүчингийн гэмт хэргийн золиос болсон 23 настай, анагаахын чиглэлээр суралцдаг байсан хохирогч бүсгүйн хэрэг Энэтхэг улсад ялангуяа Шинэ Дели хотод сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн хүчингийн гэмт хэрэгтэй нэн даруй тэмцэх хэрэгтэй гэдгийг батлан харуулсан хэрэг боллоо хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж