“Хайрын бамбарууш” худалдаж аваарай

Хуучирсан мэдээ: 2013.01.02-нд нийтлэгдсэн

“Хайрын бамбарууш” худалдаж аваарай

“Сайн байна уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг “Ээлтэй ертөнц” ТББ-аас тантай холбогдож байна. Бид амьжиргааны төвшин доогуур, хүүхдээ асран гэртээ суугаа ээжүүднн түр ажлын байраар хангах зорилгоор хоёрдахь жилдээ чихмэл тоглоомон бамбарууш хийж байгаа юм. Энэ жил бид 250 ширхэг бамбарууш хийж борлуулж байна. 15000 төгрөгөөр үнэлсэн “Хайрын бамбарууш”-ийг худалдан авч бидэнд тус болно уу? Хөдөлмөрөө үнэлүүлсэн, амьдрал хэцүү гэж зүгээр суугаагүй ээжүүдийг урамшуулаарай.”

Энэ бол “Ээлтэй ертөнц” ТББ-аас УИХ-ын гишүүдэд хандан бичсэн мессеж. Тэдний энэ буяны үйлсийг Баянгол зочид буудлын Casabalanca ресторан дэмжиж, гараа гаргаж хийсэн зөөлөн тоглоомоор шинэ жилийн гацуур модоо чимэглэжээ. Мөн НАЗхолбоо өөрсдийн шинэ жилээрээ 50 бамбарууш дуудлага худалдаанд оруулж нэг сая төгрөгөөр борлуулсан байна. Харин УИХ-ын гишүүдэд бичсэн дээрх захианы хариуд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Хаянхярваа нар холбоо барьж тус бүр 10 ширхэг бамбарууш худалдан авчээ.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ харан гэртээ суудаг ээжүүдэд сэтгэлийн дэм, урам зориг бэлэглэхийг хүсвэл 88302278 дугаарын утсаар холбогдон “Хайрын бамбарууш”-ийг худалдан аваарай.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж