Хөгжмийн ертөнцийн дуулиантай хосуудын нэг дуучин Рианна, Крис Браун нар шинэ жилийн баярыг хамт тэмдэглэсэн тухай Америкийн шар хэвлэлүүд шуугиж байна. Крис Браун, Рианна нар өнгөрсөн 2009 оны “Грэмми” наадмын үдэш муудалцалж, зодоон цохиондоо хүрснээр хосууд хоёр тийшээ болсон билээ. Үүнээс хойш хосууд олны өмнө үе, үе хамт харагдах болсноор тэднийг эргэн нийлсэн хэмээн хэвлэлээр нэг шуугисан ч тэд үүнийг үгүйсгэсээр ирсэн. Гэвч тэд өнгөрсөн Зул сарын баяраар хамт сагсан бөмбөгийн тоглолт үзэж, их л дотно байснаар барахгүй шинэ оны эхний өдрийг хамт угтсан аж. Хэдийгээр хосуудын хэн, хэн нь эргэн нийлсэн тухай ам нээгээгүй ч тэдний дээрх үйлдлүүд нь “хайрын шувуухай”-нуудыг дахин үерхэх болсныг баталж байгаа юм.
Б.АНХТУЯА