Өнгөний хувьд тус компанийн бүтээгдэхүүнүүдэд энэ жил бор болон алтлаг шар, цагаан өнгө голлож байгаа юм байна. Түүнчлэн тус компани төрөл бүрийн сонголттой цагнуудаа танилцуулахаар бүсгүйчүүдэд зориулсан шинэ, албан ёсны цахим хуудсыг тун удахгүй нээхээ мэдэгдсэн аж. Бүсгүйчүүдэд зориулсан энэхүү цахим хуудаснаас “Patek Philippe”-ийг анх байгуулагдах үеэс эхлэн одоог хүртэлх төрөл бүрийн цагны сонголтуудтай танилцаж өөрийн стиль хэв маягдаа тохирсон ямар ч цагийг сонгох боломжтой. Түүнчлэн тус компанийн хамгийн сүүлийн үеийн худалдаанд гарч буй цагны шинэ сонголтуудтай танилцаж болох гэнэ. “Patek Philippe” компани анх 1851 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн хоёрдахь том хот Женев хотод одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
“Patek Philippe” шинэ цагны коллекцоо танилцуулав
Орчин үеийн бугуйн цагны өнгө төрхийг тодорхойлогч Швейцарийн дэлхийд алдартай “Patek Philippe” компани тансаг, чамин хэрэглээг эрхэмлэгч ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан цагны шинэ коллекцио танилцуулсан байна. “Luce Ref. 5067A” “Diamond Ribbon Ref. 4968R”, “Perpetual Calendar Ref 7410” эдгээр цагнууд нь алтны хольцтой, эрдэнийн чулуу шигтгэсэн хэд хэдэн сонголттойгоос гадна үзүүлэлтийн хувьд ч өмнөх загваруудаас илүү гэнэ.
Э.АНХТУЯА